Амьдрах өдрийн чинь уртад хүч чадал оршино.@Дэд хууль 33:25
хөрөг
Oskar Ahnfelt (1813–1882)

Karolina W. Sandell-Berg, 1865 (Blott en dag, ett ögonblick i sänder). .

Oskar Ahnfelt, 1872 (🔊 pdf nwc).

хөрөг
Lina Sandell
1832–1903

Өдрөөс өдөрт өнгөрөх мөч бүрт би
Өндөр сорилт даах хүчийг олдог
Эцгийн мэргэн бэлгэнд найдах тул, би
Эргэлзэн зовох хэрэг байхгүй
Хязгааргүй нинжин сэтгэлт Тэр бидэнд
Хамгийн сайн зүйл өдөр бүр өгдөг
Хайраар өгдөг зовлон ба аз жаргал
Хөдөлмөрийн хамт энх ба амралт.

Өдөр бүр Эзэн миний дэргэд байж
Өнгөрөх цаг бүрт энэрч байдаг
Зөвлөх ба Хүч нэртэй Тэр, санаа минь
Зовох бүрт хамт байж, урам өгдөг
Өөрийн хүүхэд ба үнэт зүйлсээ Тэр
Өөрт хамгаална гэж амлалт авсан
“Чиний амьдрах хоног дуусах хүртэл
Чамд хангалттай хүч бий” гэж амлав.

Өө, Эзэн таны амлалтад найдна,
Өөрийн минь бэрхшээл бүрт ирж туслаач
Таны ариун үгний итгэлийн амт
Тайтгаралыг гээж орхихгүйн тулд
Эзэн минь, хүнд хэцүүг туулахад минь
Эцэг бүгдийг өгдөг шиг туслаач
Таны амласан нутагт хүрч очтол
Танд хандаж өдөр бүрийг туулна аа.